card

Түүхэн товчоо

Онцлох мэдээлэл

Аймгийн прокурорын газрын түүхэн товчоо

БНМАУ-ын 6 дугаар Их хурал 1930 онд хуралдаж, уг хурлаар Улсын прокурорын байгууллагыг төв, орон нутагт байгуулах түүхэн шийдвэр гаргасан бөгөөд 1931 онд Алтанбулагт газар тариалангийн аймаг байгуулагдсантай холбогдуулан 1931 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  Шүүх яамны сайдын  60-р тушаалаар аймгийн прокуророор Дамдинжавыг  томилж,  Сэлэнгэ аймгийн прокурорын газар нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

1932 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улсын Прокурорын 64 тоот тушаал гаргаж,  Сэлэнгэ аймгийн прокурорын газарт аймгийн прокурор 1, мөрдөн байцаагч 1, нарийн бичгийн дарга 1, аж ахуйн нярав 1, бичиг хүргэгч 1, бүгд 5 хүний орон тоотойгоор байхаар шийдвэрлэж, тус аймгийн прокурорын газар нь ажлын байртай болж үйл ажиллагаа нь өргөжсөн байна.

Нутаг захиргааны бүтэц өөрчлөлтийг дагаад 1944-1960-аад оныг хүртэл Баруунхараа, Зүүнхараа аймгаас харьяалан нүүдэллэн ажиллаж байсан хэсгийн прокурор, байцаагч нар 1961 оноос хотын прокурор болон Зүүнхараа хотод суурьшин ажиллах болж энэ үеэс Зүүнхараа хотын прокурорын газар буюу одоогийн сум дундын прокурор газрын эхлэл тавигдсан байна.

Мөн 1997 он хүртэл баруун таван сум болох Сайхан, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант сумыг хариуцан Сайхан суманд суурьшин нүүдэллэн ажиллаж байсан бөгөөд 1997 оны онд ахлах прокурор 1, хяналтын прокурор 1, нарийн бичгийн дарга 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байжээ.

Тус прокурорын газар байгуулагдсанаасаа хойш бүтэц, орон тоо, эд хөрөнгийн хувьд бэхжиж, одоо аймаг болон Мандал, Сайхан сум дундын прокурорын газарт нийт 52 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.