ЯЛ ЭДЛҮҮЛЭХ БОЛОН ЗӨРЧЛИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА ЭСЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ БОЛОН ЗӨРЧЛИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДАЖ БАЙГАА ЭСЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих анги болон тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр ял эдлүүлэх болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, мөн тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэн санал солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.