ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Баруунбүрэн сум дахь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цахим гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан ахлах ангийн сурагчдад Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчил,  түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг өгч, цахим мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах тухай гарын авлага тараасан байна.

Цаашид тус прокурорын газраас бусад харьяа сумдын ерөнхий боловсролын сургуулиудад дээрх төрлийн сургалтыг мөн адил явуулахаар төлөвлөжээ.