СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМАНД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМАНД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран Баянгол суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд сумын хэмжээнд гарсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”, “Хулгайлах гэмт хэрэг”, “Мал хулгайлах гэмт хэрэг”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”, “Залилах” гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг өгч, иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлыг зохион байгууллаа.