ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Татварын хэлтсийн 50 орчим улсын байцаагч нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, татварын хууль, тогтоомж зөрчсөн субъектийг зөв тодорхойлох, хуулийг зөв хэрэглэх асуудлаар сургалт зохион байгууллаа.

Тус аймгийн хэмжээнд 2022 онд татварын хууль тогтоомж зөрчсөн 30 хүн, 2 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан бөгөөд прокуророос эдгээр шийдвэрт шалгалт хийхэд хууль буруу хэрэглэсэн хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Тиймээс прокурорын дүгнэлт бичиж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах арга хэмжээ авсан бөгөөд цаашид дээрх зөрчлийг дахин гаргахгүй байх зорилгоор энэхүү сургалтыг хийсэн байна.