“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ  ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Ерөө сумын Бугант 3 дугаар багт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав.

Өдөрлөгөөр багийн оршин суугчид болон төрийн албан хаагчдад тус багт ихээр үйлдэгдэж байгаа “Хууль бусаар  ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг, зөрчил, түүний улмаас байгаль орчин, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, хор уршиг, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгч ажиллалаа.